четверг, 8 апреля 2010 г.

Хуурамч, тогтворгүй, хэврэг, эмзэг...шазруун,ууртай, ...Улам бүр өөр болоод...би биш болоод...ээ мэдэхгүй юм

мөнгө төгрөг, найз нөхөрлөл, хайр дурлал,яаж амьдрах талаар,их л эргэцүүлсэн шиг...ерөөсөө бүх юм шинээр эхэлж байгаам шиг, эргээд арван хэдтэй өсвөр насандаа оччихсон юм шиг санагдаад байна...хүн нас ахих тусмаа ухаан сууж, туршлагажиж, өөрийнхөө тогтсон авирийг олж, хэнтэй яаж харьцах аргаа олчихсон...гэх мэт...төлөвшөөд, ер нь ямар ч байсан ихэнх хүн сайжирч, дэвжиж дээшлээд байдаг байхад...би...нас нэмэгдэхэд ухаан хорогдоод байна уу гүй юу, тэгж байвал нээрээ арай ч дээ...уул нь бусадтай нэг их өөрийгөө харьцуулахыг хүсээд байдаггүй ч гэсэн дордоод байвал торлогдохоос өөр аргагү

...энд тэндгүй...сайн уу сайн уу сайн уу, гархуу яах уу , ийхүү, мөнгө байна уу, өнөөдөр тэгнэ ингэнэ, ирээрэй , цуг явъя...бла бла бла...
Яг
үнэндээ бол сэтгэлээ уудлаад, ярилцаад, ганц хоёр зүйл дээр зөвлөөд, дэм өгчих нөхөр бол бараг байдаггүй наасан...Танилуудын ихэнх нь бол цаг зуурынх л юм даа, яахав магадгүй найз болчихоор хүн тэр дунд мэр сэр байгаа л байх , гэхдээ одоохондоо гарч ирээгүй...Өмнө нь нийлдэг байсан улсууд ихэнх нь одоо тогтсон амьдралтай болчихсон, өөр хүмүүстэй уулзах цаг зав байдаг ч юм уу гүй ч юм уу, эсвэл уулзахыг хүсэхээ больчихсон ч юм уу, мээдкү...
Тэгсэнээ с
үүлдээ бүр хэнтэй ч харьцмааргүй санагдаад,би хүмүүсийг бүрэн дүүрэн ойлгохгүй, хүмүүс ч миний яг юу бодож, мэдэрч байгааг ойлгохгүй...угаасаа нэг хүн нөгөөгөө яг тэр хүн шиг нь ойлгоно гэж байкуу л дэээг...Бүүр наад захын жишээ гэхэд төрсөн аав ээжтэйгээ ч олигтой ойлголцохгүй байхад бусадтай нь ч дэээ гэж бодогдох... Хавар болчоод байхад тэр нэг “special one” нь ч хайчичдаг юм.,.,.
...баахан яах гээд байгаа нь мэдэгдэхг
үй тасархай тахасрхай санаа, бодлууд...ийм л болчихоод байна...
жил мил гэж худлаа шаахг
үй...хэдэн сар, ганц сар ч юм уу, бороо ортол ч юм уу гэрээс ерөөсөө гарахгүй ээ, ээжээр ч юм уу, эгчээрээ хэрэгтэй юм байвал авчруулчихаад ...тэгж байвал үнэн амар санагджийна, тэр хооронд бодлоо ч цэгцлье...
зунаас хэн ч намайг танихг
үй газар очиж жаахан байдаг ч юм уу, мэдээж тэнд ч гэсэн хүмүүс байна, гэхдээ дадлгаа хийхкү бол бас болку ... сүүлдээ ганцаараа байхдаа ч хөгжилтэй санагдаад, олуулаа байхдаа ч ганцаараа байгаам шиг,, ... чихшиг хехе..
..
өө нээрээ...дуртай бүх хүмүүсээ нэг нэг тэвэрчихмээр байдаг, маграаш юу болохыг хэн ч мэдэхгүй, би, эсвэл тэд нар алга болчих ч юм билүү, дараа нь харамсаад харамсаад яаж ч чадахгүй юм болж байхаар...ер нь өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож амьдарвал зүгээр шиг санагдав...Өнөөдөр чинийх байсан нүд , гар, уруул, цээж, ..маргааш чи хүрч чадахгүй болно...өчигдөр л үнсүүлдэг байсан магнайг чинь өнөөдөр үнсээд илэх үрчгэр хүн байхгүй болно гэж бодохоор, уулзах бүрийдээ л сүүлчийн удаа юм шиг хамаг хайраа гаргаад..

2 комментария:

  1. zarimdaa uneheer ingej sanagdah uy bgd shuu,. hen ch nmg oilgohku,. zugeer l uur orchind ochihiig huseh uy.,. uzel bodloo saihan gargaj bichjee minii nz. amjilt!!

    ОтветитьУдалить
  2. Its the spring syndrom u kno! hehe btw i love ur writing technique...it so so special...yaj ch bsn margaash gdg odor bolohdoo l bolno, shine humustei tanilcana chams urvasan chamg hosor haysan esuul chini zuger l neg l medhed hondiirson humuus... ireeduid tednees iluu chamg geh hun garch ireh blood l ted zamas chin baga bagaar arilj bga yum..evth happens 4 a reason! hnnnn hun sana aldulaad haychhin

    ОтветитьУдалить